MAF logoMongolian Armwrestling Federation

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ

МГБХ-ны зарлал, тэмцээний тойм, холбооны мэдээлэл.

🇲🇳🇰🇷 Монголын гар барилдааны хөгжлийн талаар чухал уулзалт боллоо
EVW SPORT2026 оны наймдугаар сарын 08

🇲🇳🇰🇷 Монголын гар барилдааны хөгжлийн талаар чухал уулзалт боллоо

King of the Table Seoul 2026 тэмцээний дараа Монголын гар барилдааны нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат болон East vs West холбооны Үйл ажиллагаа хариуцсан захирал Dexter Tan нар уулзаж, гар барилдааны спортын цаашдын хөгжил, мэргэжлийн тамирчдын өрсөлдөх чадвар болон Монголын гар барилдааны хөгжлийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр гар барилдааны спортыг олон улсын түвшинд хөгжүүлэх чиг хандлага, мэргэжлийн тамирчдын бэлтгэл, тэмцээний оролцоо, карьерын боломж, түүнчлэн өндөр түвшний тамирчдыг бэлтгэн хөгжүүлэхэд шаардлагатай орчин, тогтолцооны талаар өргөн хүрээнд ярилцсан байна. Мөн Монгол Улсад гар барилдааны спортыг цаашид мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, олон улсын томоохон тэмцээн, лигүүдэд Монголын тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөх боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцжээ. East vs West нь дэлхийн мэргэжлийн гар барилдааны спортын томоохон платформуудын нэг бөгөөд тус холбооны төлөөлөлтэй хийсэн энэхүү уулзалт нь Монголын тамирчдын олон улсын түвшний өрсөлдөөнд оролцох боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн гар барилдааны хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Монголын гар барилдаан сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэлхийн тавцанд өөрийн байр сууриа бэхжүүлж байгаа билээ. Цаашид мэргэжлийн тамирчдын хөгжлийг системтэйгээр дэмжиж, олон улсын байгууллага, лигүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монголын гар барилдааны шинэ шатны хөгжлийн нэг чухал хөшүүрэг болох юм. Уулзалтын үеэр хоёр тал гар барилдааны спортын ирээдүй, тамирчдын хөгжлийн төлөөх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал нэгдлээ. 📸 Т.Мөнхбат — Dexter Tan King of the Table Seoul 2026 тэмцээний дараах уулзалт

🇲🇳 МОНГОЛЫН БАГ KING OF THE TABLE SEOUL 2026 ТЭМЦЭЭНИЙГ ЗОРИЛОО
MGL ARMWRESTLING2026 оны наймдугаар сарын 07

🇲🇳 МОНГОЛЫН БАГ KING OF THE TABLE SEOUL 2026 ТЭМЦЭЭНИЙГ ЗОРИЛОО

Дэлхийн шилдэг гар барилдаанчдын өрсөлддөг KING OF THE TABLE SEOUL 2026 гар барилдааны лигийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчид БНСУ-ыг зорилоо. Монголын багийг Т. Мөнхбат ерөнхийлөгчөөр удирдуулан дараах тамирчид бүрдүүлж байна. Үүнд: 🇲🇳 Б. Батхүү 🇲🇳 Э. Бямбахүү 🇲🇳 Л. Энхжаргал 🇲🇳 Д. Лхамцэрэн 🇲🇳 Д. Гантулга 🇲🇳 Э. Эрдэнэбат Энэхүү тэмцээн нь Монголын гар барилдааны тамирчид дэлхийн шилдэг тамирчидтай хүч, ур чадвараа сорих, Монголын гар барилдааны спортыг олон улсад сурталчлан таниулах чухал тэмцээн болж байна. 🇲🇳 Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголынхоо тугийг мандуулан өрсөлдөх нийт баг тамирчдадаа халуун дотноор амжилт хүсье! Хүчтэй өрсөлдөж, бахархам амжилтаар эх орондоо ирээрэй! 🇲🇳 МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ — НЭГ БАГ, НЭГ ЗОРИЛГО! 💪 АМЖИЛТ, МОНГОЛЫН БАГ!

🇲🇳 Б.БАТХҮҮ 2026 ОНЫ АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО
Ази тивийн аварга 20262026 оны тавдугаар сарын 06

🇲🇳 Б.БАТХҮҮ 2026 ОНЫ АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО

Монголын гар барилдааны спортын ирээдүй болсон залуу тамирчин Б.Батхүү 2026 оны 5 дугаар сарын 6–14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын үзэсгэлэнт Иссык-Куль нуурын бүс нутагт зохион байгуулагдсан Ази тивийн гар барилдааны аварга шалгаруулах тэмцээн-д амжилттай оролцож, Ази тивийн аварга боллоо. Тэрбээр тус тэмцээнд Азийн шилдэг тамирчидтай хүч сорин өрсөлдөж, ур чадвар, хүч, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлээ харуулан, аваргын төлөөх өрсөлдөөнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн юм. Энэхүү бахдам амжилтаараа Б.Батхүү Монгол Улсынхаа нэрийг Азийн тивийн дэвжээнд өндөрт өргөж, Монголын гар барилдааны спортын шинэ үеийн шилдэг тамирчдын нэг гэдгээ батлан харууллаа. Иссык-Кулийн цэнхэр нуурын эрэгт Монгол Улсын төрийн далбаа мандаж, Монголын тамирчны ялалтын дуулал эгшиглэлээ. 🇲🇳🏆 Энэ бол зөвхөн нэг тамирчны амжилт бус, Монголын гар барилдааны спортын хөгжил, ирээдүй хойч үеийн тамирчдад урам зориг өгсөн бахархалт үйл явдал юм. 🇲🇳 АЗИЙН АВАРГА Б.БАТХҮҮДЭЭ БАЯР ХҮРГЭЕ! ХҮЧЭЭРЭЭ МОНГОЛ. ЗОРИГООРОО МОНГОЛ. ЯЛАЛТААРАА МОНГОЛ. 🇲🇳✊🔥 Монголын гар барилдаан, гар атгалтын нэгдсэн холбоо

🇲🇳 МОНГОЛ УЛСЫН ГАР БАРИЛДААНЫ ТҮҮХЭНД АНХ УДАА АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛСОН ТАМИРЧИН Ц.ХҮСЛЭН
Ази тивийн аварга2025 оны тавдугаар сарын 03

🇲🇳 МОНГОЛ УЛСЫН ГАР БАРИЛДААНЫ ТҮҮХЭНД АНХ УДАА АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛСОН ТАМИРЧИН Ц.ХҮСЛЭН

2025 оны 5 дугаар сарын 3–11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Азийн гар барилдааны аварга шалгаруулах тэмцээн-д Монгол Улсын тамирчин Цогтпүрэвийн Хүслэн амжилттай оролцож, Азийн аварга боллоо. Тэрбээр Азийн шилдэг тамирчидтай өрсөлдөн, өндөр ур чадвар, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлээ харуулж, алтан медаль хүртсэнээр Монгол Улсын гар барилдааны спортын түүхэнд анх удаа Азийн тивийн аваргатай болсон түүхэн амжилтыг бүтээлээ. Энэхүү амжилт нь Монголын гар барилдааны спортын хувьд зөвхөн нэг тамирчны ялалт төдийгүй, эх орныхоо нэрийг Азийн тивд өндөрт өргөж, Монголын гар барилдааны спортын хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал боллоо. Цогтпүрэвийн Хүслэн ийнхүү Монголын гар барилдааны спортын түүхэнд нэрээ мөнхөлж, Азийн аварга болсон анхны Монгол тамирчин боллоо. 🇲🇳🏆 Монголын гар барилдаан, гар атгалтын нэгдсэн холбооны нийт тамирчид, дасгалжуулагчид, спортын салбарынхан, гэр бүл, дэмжигчиддээ энэхүү түүхэн амжилтын баярын мэнд хүргэе! 🇲🇳 МОНГОЛЫН ГАР БАРИЛДААНЫ ШИНЭ ТҮҮХ — БИД ХАМТДАА БИЧИЖ БАЙНА! ✊🏆 Монголын гар барилдаан, гар атгалтын нэгдсэн холбоо

🇲🇳 WORLD NOMAD GAMES 2026: МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫГ ЗОРИЛОО
news2026 оны наймдугаар сарын 29

🇲🇳 WORLD NOMAD GAMES 2026: МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫГ ЗОРИЛОО

WORLD NOMAD GAMES 2026: МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫГ ЗОРИЛОО World Nomad Games 2026 олон улсын наадамд гар барилдааны төрөлд эх орноо төлөөлөн оролцох Монголын Гар Барилдаан, Гар Атгалтын Нэгдсэн Холбооны баг тамирчид Бүгд Найрамдах Киргиз Улсыг зорин хөдөллөө. Монголын хүч, тэсвэр, ур чадварыг дэлхийн тавцанд харуулах эрхэм зорилготой манай тамирчид тус наадамд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, шилдэг амжилтын төлөө өрсөлдөнө. 💪 Хүчээ нэгтгэж, зорилгоо нэгтгэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгая! Тамирчид, дасгалжуулагчид болон багийн нийт бүрэлдэхүүндээ тэмцээндээ өндөр амжилт хүсье. МОНГОЛ УЛСЫНХАА НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨЖ, АМЖИЛТЫН ТӨЛӨӨ! 🇲🇳🔥💪 Монголын Гар Барилдаан, Гар Атгалтын Нэгдсэн Холбоо #WorldNomadGames2026 #Mongolia #Armwrestling #TeamMongolia #МонголынГарБарилдаан #МонголынБаг

Ерөнхий ивээн тэтгэгчБайгууллагын нэр