MAF logoMongolian Armwrestling Federation
🇲🇳🇰🇷 Монголын гар барилдааны хөгжлийн талаар чухал уулзалт боллоо
Мэдээ рүү буцах
EVW SPORT2026 оны наймдугаар сарын 08

🇲🇳🇰🇷 Монголын гар барилдааны хөгжлийн талаар чухал уулзалт боллоо

King of the Table Seoul 2026 тэмцээний дараа Монголын гар барилдааны нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Т.Мөнхбат болон East vs West холбооны Үйл ажиллагаа хариуцсан захирал Dexter Tan нар уулзаж, гар барилдааны спортын цаашдын хөгжил, мэргэжлийн тамирчдын өрсөлдөх чадвар болон Монголын гар барилдааны хөгжлийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр гар барилдааны спортыг олон улсын түвшинд хөгжүүлэх чиг хандлага, мэргэжлийн тамирчдын бэлтгэл, тэмцээний оролцоо, карьерын боломж, түүнчлэн өндөр түвшний тамирчдыг бэлтгэн хөгжүүлэхэд шаардлагатай орчин, тогтолцооны талаар өргөн хүрээнд ярилцсан байна. Мөн Монгол Улсад гар барилдааны спортыг цаашид мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, олон улсын томоохон тэмцээн, лигүүдэд Монголын тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөх боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцжээ. East vs West нь дэлхийн мэргэжлийн гар барилдааны спортын томоохон платформуудын нэг бөгөөд тус холбооны төлөөлөлтэй хийсэн энэхүү уулзалт нь Монголын тамирчдын олон улсын түвшний өрсөлдөөнд оролцох боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн гар барилдааны хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Монголын гар барилдаан сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэлхийн тавцанд өөрийн байр сууриа бэхжүүлж байгаа билээ. Цаашид мэргэжлийн тамирчдын хөгжлийг системтэйгээр дэмжиж, олон улсын байгууллага, лигүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монголын гар барилдааны шинэ шатны хөгжлийн нэг чухал хөшүүрэг болох юм. Уулзалтын үеэр хоёр тал гар барилдааны спортын ирээдүй, тамирчдын хөгжлийн төлөөх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал нэгдлээ. 📸 Т.Мөнхбат — Dexter Tan King of the Table Seoul 2026 тэмцээний дараах уулзалт

Ерөнхий ивээн тэтгэгчБайгууллагын нэр