🇲🇳 Б.БАТХҮҮ 2026 ОНЫ АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО
Монголын гар барилдааны спортын ирээдүй болсон залуу тамирчин Б.Батхүү 2026 оны 5 дугаар сарын 6–14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын үзэсгэлэнт Иссык-Куль нуурын бүс нутагт зохион байгуулагдсан Ази тивийн гар барилдааны аварга шалгаруулах тэмцээн-д амжилттай оролцож, Ази тивийн аварга боллоо. Тэрбээр тус тэмцээнд Азийн шилдэг тамирчидтай хүч сорин өрсөлдөж, ур чадвар, хүч, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлээ харуулан, аваргын төлөөх өрсөлдөөнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн юм. Энэхүү бахдам амжилтаараа Б.Батхүү Монгол Улсынхаа нэрийг Азийн тивийн дэвжээнд өндөрт өргөж, Монголын гар барилдааны спортын шинэ үеийн шилдэг тамирчдын нэг гэдгээ батлан харууллаа. Иссык-Кулийн цэнхэр нуурын эрэгт Монгол Улсын төрийн далбаа мандаж, Монголын тамирчны ялалтын дуулал эгшиглэлээ. 🇲🇳🏆 Энэ бол зөвхөн нэг тамирчны амжилт бус, Монголын гар барилдааны спортын хөгжил, ирээдүй хойч үеийн тамирчдад урам зориг өгсөн бахархалт үйл явдал юм. 🇲🇳 АЗИЙН АВАРГА Б.БАТХҮҮДЭЭ БАЯР ХҮРГЭЕ! ХҮЧЭЭРЭЭ МОНГОЛ. ЗОРИГООРОО МОНГОЛ. ЯЛАЛТААРАА МОНГОЛ. 🇲🇳✊🔥 Монголын гар барилдаан, гар атгалтын нэгдсэн холбоо

