🇲🇳 ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ! МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ЭНЭТХЭГИЙГ ЗОРИНО
🇲🇳 ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ! МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ЭНЭТХЭГИЙГ ЗОРИНО Нэг баг. Нэг зорилго. Монголын ялалт! 💪🇲🇳 Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах их сорилт эхлэхэд ойртож байна. 2026 оны Дэлхийн гар барилдааны 47 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн, мөн Пара гар барилдааны 28 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Шинэ Дели хотноо 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 🇲🇳 Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчид 10 дугаар сарын 27-ны өдөр Энэтхэг улсыг зорихоор бэлтгэлээ базааж байна. Энэхүү тэмцээн бол тамирчдын олон жилийн хөдөлмөр, уйгагүй бэлтгэл, тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг сорих дэлхийн хэмжээний хамгийн том өрсөлдөөн юм. 💪 Дэлхийн шилдгүүдтэй хүч үзэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж Төрийн дуулалаа эгшиглүүлэх Шигшээ багийн тамирчдадаа амжилт хүсье! Бидний хүч — эв нэгдэл. Бидний зорилго — ялалт. Бидний бахархал — Монгол улс минь билээ! 🇲🇳 🔥 МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ — ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛХИЙН ТӨЛӨӨ! #МонголынШигшээБаг #Mongolia #Armwrestling #WorldArmwrestlingChampionship2026 #MAF
